Sunday, April 20, 2014
Хамтдаа сурцгаая!
Анхны алхам. Энэ хэлийг сайн сурахын тулд дараах хоёр алхмыг юуны түрүүн хийх хэрэгтэй. Үүнд: 1. Компьютертээ японоор бичих. Ингэхийн тулд таны компьютер япон фонт таньдаг байх шаардлагатай. Яагаад энэ алхам чухал вэ гэвэл хэрэглээ үүсч байж хэл сурдаг. Тэгвэл та ганц үг харах болоход гарын дор ганц товчлуур дараад л япон үсэг, үг гаргаж ирэх боломжтой. 2. Ханз хайх. Интернэтээс, номноос, өөр хаанаас ч хайж болно. Ингэхэд сайн нүдлэгддэг.
Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Ер нь хэл сурахад их цээжлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин япон үгийг цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд, нийлмэл утгыг нь дараа цээжлэх нь логик уялдааг олоход хэрэгтэй байдаг аж.
Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна.
• Зогсож болохгүй өдөр болгон дасгал хийх. Заавал бичих албагүй ч байнга тогтоо. Зарим өдөр сонсож, заримдаа ярьж, хааяа цээжил. Мөн бичих, ганцаараа ярих, унших, багшаар заалгах, хүнээс асуух гэх мэт өөртөө сонирхолтой байж болох бүх хэлбэрийг хайгаад үз.
• Тухай бүрдээ юу сурсныгаа байнга тэмдэглэж урам зориг авч байх. Цээжилсэн үгээ бичээд байх тусам, тэр нь өдөр бүр нэмэгдэж буйг хараад хүн өөрийн эрхгүй урамшдаг
• Зурагт их үзэх. Ингэхдээ болж өгвөл хөгжмөндөө бичлэг хийж аваад байнга давтагддаг хөтөлбөрүүдийг ойлгодог болохыг зорих хэрэгтэй юм
Хэлбэрүүд. Маш олон янзын хэлбэр байдаг ч дараах идэвхтэй гурвыг сонгож ашиглахад гэмгүй.
1. Бичлэгтэй ном буюу Listening
2. Телевизийн нэвтрүүлгийн байнгын хэллэгүүдийг цээжлэх
3. Ашиглаж буй компьютерийнхээ бүх үзүүлэлтийг японоор тогтоох
4. Чихэвчний хөгжим. Энэ нь сонсгол сайжруулдаг. Хүн нэг ч монгол үг сонсохгүй зөвхөн япон үгийг нэг жил сонсоход паралель сэтгэл зүй нь автоматаар бүгдийг нь сурсан байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Бэлтгэл. Япон хэл үзэж эхлэхийн өмнө юу юу бэлдэх вэ? Мэдээж үүнд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч дараах хэдэн зүйл гарын дор байхад тун ч хэрэгтэй.
Толь бичиг. Хэд хэдэн янз байж болно. Тухайлбал, Электрон толь бичиг. Энд анхаарах зүйл гэвэл Англи-Япон, Япон-Англи, Англи-Англи гэсэн товчнууд байгаа эсэхийг сайтар нягтлах. Мөн super jump, ханз хайх товчлуур байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Хэл сурахад болон электрон толь бичиг ашиглахад дээрх функцууд хамгийн чухал нь байдаг. Нэмж хэлэхэд Японд очоод гар утас авсан тохиолдолд өөртөө толь бичигтэйг сонгох хэрэгтэй.
Япон-Монгол толь бичиг. Хэлбэрийн хувьд том, жижиг ямар ч байж болно. Гол нь Япон үгийг шууд монгол хэл рүү орчуулж ойлгоход тохирох нь илүү байдаг. Харин англиар дамжуулахад зарим үг нь огт ойлгомжгүй болох тохиолдол бий.
Онлайн толь бичиг болон орчуулагч. Хэрэв та компьютер болон интернэт ашигладаг бол дараах хаягийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй.
Үүнд: http://honyaku.yahoo.co.jp/ Энэ сайт англи руу болон англиас өгүүлбэр орчуулах боломжтой. Энгийн хэрэглээнд тун ч тохирно. http://www.popjisyo.com/ Ямар нэг вэб сайт руу орохдоо үүнийг ашиглаад харж байгаа хуудсан дотроо аль ч үг рүү хулганаа аваачихад шууд орчуулагддаг.
Subscribe to:
Posts (Atom)